Интернэт муугаар нөлөөлдөг гэнэ дээ

Олон хүн киног дуустал сонирхохоо больсон байна. Сувгаа байнга сольдог болж. Нэг долгионоос нөгөөд шилжүүлжэн дууг гүйцэд сонсохоо ч больж. Видео үзэхдээ сунжирсан үйл явдлыг гүйлгэн өнгөрөөнө. Гараараа захидал үл бичнэ. Цэг, таслалд ч ач холбогдол үл өгнө. Энэ юу вэ?
Орчин цагийн орчиглог “тахал” уу? Тийм гэнэ. Яагаад гэвэл бид “тоон боол” болцгоожээ. Мэдрэл судлаачид интернэттэй 10 жил үерхэж баялаг туршлагатай болсон хүмүүсийг ийнхүү нэрлэдэг юм байна. Чухамхүү 10 жилийн хугацаанд дэлхийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн биеэ авч явах байдал төдийгүй сэтгэхүйд ялангуяа тархинд өөрчлөлт ордог юм байна. Энэхүү дүгнэлтийг мэдрэл судлаач, Калифорнийн их сургуулийн хөгшрөлтийн асуудлыг судлах төвийн захирал Гэри Смолл хийжээ. “Тоон боолууд” хоногийн 12 цагийг компьютерийн дэлгэцнээ өнгөрүүлдэг аж. Тэд нэгэн зэрэг бие биедээ илгээлт явуулж, чаталж, блогт бүрдүүлж, цахим захидалд хариулж, мэдээ мэдээллийг хүргэдгийг хэн хүнгүй мэднэ.

“Тархины технологийн өөрчлөлтийг хэрхэн даван туулах вэ гэсэн номондоо Гэри Смолл бичихдээ, “Интернэт нь анхаарлаа төвлөрүүлэх, бодож бясалгах чадварыг сулруулдаг учир сүлжээгээр цацагдаж буй мэдээлэл буюу жижиг биетийн түргэн урсгалыг тархи хүлцэн хүлээн авах болсон байна. Сэтгэхүй тасалдалд орж, унших үйл явц өнгөц болоод байна. Хэрэглэгчид ердөө шулуун шугамын хүрээнд гарчиг, бичгийн дүрмийг хүлээж авдаг болов. Ингэснээр эцсийн бүлэгт “мэдээллийг ердөө л тайлан уншигчид” болсон гэжээ. Гэхдээ интернэт өөрийн гэсэн давуу талыг олгодог байна.
Интернэтийг бишрэгчид өдөр тутмын амьдралын бэрх нөхцөл байдлаас түргэн гарах гарцыг хялбар олдогбайна. Сүлжээнээс өдөр бүр хэрэгтэй мэдээллээ эрж олохдоо шийдвэр гаргах болон логик сэтгэлгээтэй холбоотой тархины төвийн ажиллагаагаа ямагт дасгалжуулдаг байна. Өдөржин сүлжээнд ордоггүй хэрэглэгчдийг бодвол тэдний тархины эдгээр төвийн чадавхи хоёр дахин ил үү ажилладаг гэнэ. Гэхдээ эрдэмтдийн үзэж буйгаар мэдээллийг боловсруулах, үр ашигтай шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхдээ хүмүүс хүн чанар, харилцааны дадал, мэдрэмжээ алдахад хүрдэг байна. Хүмүүс гэр бүл, үерхэл, хайр дурлал зэрэгт үндэслэдэг сэтгэл хөдлөлөө мохоож, нүд, нүүрний хувьсал, дохио зангаагаар нэгнээ таньж мэдэх чадвараа гээдэг байна. Сүлжээний соёлын бас нэгэн дутагдал гэвэл анхаарал сул хүмүүс олширч байгаа гэнэ.
Гол эмзэглэл гэвэл интернэтийн орон зайд нэгэн зэрэг хэд хэдэн үйлдэл явуулдагтай энэ нь холбоотой аж. Тэгээд ч цуварсан мэдээллийн үр дагавартхүн сэтгэлийнхямралд ордог байна. Түүгээр чбарахгүй тархин дахь нейтроны холбоос, үйл ажиллагааг гэмтэх аюулыг дагуулдаг аж. Үүнээс зайлъя гэвэл дүрс, компьютерийн дэлгэцээр биш бодит, биет хүмүүс, найз нөхөдтэйгээ уулзах, эсвэл гэр бүлийнхээ хүрээнд халуун бүлээн яриа өрнүүлж дэлгэцнээс хааяадаа ангижирч байвал хангалттай гэнэ. Эцсийн бүлэгт эрдэмтдийн үзэж байгаагаар интернэтээр амьсгалагчид, шүлэнгэчид бус өөртэй нь адил түүнийг ашиглагч, эрүүл саруул хэрэглэгчид тодруулбал амьд харилцаа үүсгэгч хүмүүс л амьдралыг авч явна гэдгийг ойлгох хэрэгтэй аж. Тархинд гарч буй өөрчлөлтийг зогсоох бэрх болсон байна. Учир нь сүлжээ хүний амьдралын салшгүй хэсэг болж.
Сүлжээний ачаар бидний өвөө, эмээ нарын мэдэж чадаагүйг илүүтэй мэддэг болсон. Интернэтийн сүлжээ нь бор тархины бүтцийг өөрчлөхөд хүргээд байна. Зарим эрдэмтэд интернэт нь мэдээлэл олж авах, техник, технологийн хангамж дээрдэж сайжрахад хүргэсэн гэдэгт эргэлздэг. Учир нь “тоон боолчлолд өртөгчдийн” тархины үйл ажиллагааны ачаалал ямагт суларч байгаа гэнэ. Жишээ нь программ зохиогчдын оюуны түвшин 10-15 жилийн өмнөхөөс дээрдсэн бус бүр дордсон юм байх. Тэд кубик тоглоом эвлүүлэх адил программ зохиодог гэнэ. Ийм нөхцөлд оюуны ухааны уналтад хүмүүс гарцаагүй орж байна гэж тэд үзэж байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment