HTML хэлний хичээл / Монгол хэл дээр


WWW гэж юу вэ?
WWW гэдэг нь Дэлхий нийтийн сүлжээ (World Wide Web) гэсэн үг юм. WWW гэдгийг товчлон Сүлжээ буюу Интернэт гэж нэрлэдэг. Интернэт гэдэг нь компьютерүүдийн сүлжээ бөгөөд HTTP гэсэн стандарт протокол ашиглан хоорондоо холбогдоно. Энэхүү сүлжээний мэдээлэл Вэб хуудас гэж нэрлэгдэн хадгалагддаг. Вэб хуудсууд маань Вэб сервер гэж нэрлэгддэг компьютерт байрлана. Вэб хуудсуудыг ашиглаж, мэдээллийг уншиж байгаа компьютерийг Вэбээр үйлчлүүлэгч (client) гэнэ. Вэбээр үйлчлүүлэгчид нь вэб харуулах хэрэгслийг ашигладаг ба Internet Explorer, Netscape Navigator зэрэг нь өргөн хэрэглэгддэг хэрэгслүүд юм. Ямар хуудсыг харуулах вэ гэдгийг хэрэглэгчээс илгээсэн шаардлагаар тодорхойлно. Хуудас бүр өөрийн хаягтай.

Жишээ нь: http://www.yahoo.com
Вэб хуудас бүр мэдээллээ хэрхэн харуулах зааврыг агуулдаг ба вэб хуудас харуулагч хэрэгсэл маань эдгээр зааврыг уншиж харуулна. Хуудас харуулах зааврыг HTML гэж нэрлэгдэх кодчлолоор бичдэг. Вэб хуудасны зааврын стандартыг W3C гэсэн байгууллагаас тогтоодог. W3C гэдэг нь Дэлхийн сүлжээний Холбоо ба World Wide Web Consortium гэдэг үгийн товчлол юм. HTML, CSS, XML нь Вэбийн стандарт кодчлолууд ба HTML кодчлолын сүүлийн хувилбар нь XHTML 1.0 юм.

HTML гэж юу вэ?
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол. Энэ нь вэб хуудас харуулах заавар бичдэг кодчлол юм. HTML файлыг энгийн текст боловсруулах програм ашиглан үүсгэж болох бөгөөд htm эсвэл html гэсэн өргөтгөлтэй байна. HTML кодчлол ашиглан энгийн вэб хуудас хийж үзье. Доорх кодыг ямар нэг текст боловсруулах програм ашиглан үүсгэж C дискийн төхөөрөмж дээр first.html гэсэн нэрээр хадгалаарай.



Хуудасны гарчиг


Миний анхны вэб хуудас. Тодоор бичигдсэн текст.


Вэб хуудас харуулах хэрэгсэл Internet Explorer ажиллуулаарай. Ингэхдээ Start цэсийн Programs дэд цэсээс Internet Explorer сонголт хийнэ. Вэб харуулах хэрэгслийн File цэсийн Нээх (Open) командаар үүсгэсэн First.html файлаа нээнэ үү.


Жишээний тайлбар
HTML файл нь вэб хуудас харуулахад зориулсан кодчлолыг (tag) агуулсан байдаг. Бидний жишээнд үзсэн First.html файлын эхний кодчлол нь байна. Энэ кодчлол Вэб хуудас харуулах заавар эхэлж байгааг заана. Файлын хамгийн сүүлийн кодчлол нь байна. Энэ нь хуудас харуулах заавар дуусч байгааг илэрхийлнэ. гэсэн кодчлолын хооронд бичигдсэн мэдээлэл нь хуудасны толгойн хэсгийн мэдээллийг агуулах ба энэ нь Вэб хуудас харуулах хэрэгслээр харагдахгүй. хэсэгт хуудасны гарчгийг бичнэ. Энэ гарчиг цонхны гарчгийн хэсэгт гарна. кодчлолын хооронд бичигдсэн мэдээлэл Вэб хуудас харуулагч хэрэгслээр харагдана. ба кодчлолын хооронд бичигдсэн текст тодоор бичигдэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment