IELTS амжилттай өгөх зөвлөгөө

Сонсгол

Асуултуудад хариулах заавруудийг сайн анхааралтай унш. Урьд нь хийж байсан дасгал, practice test-үүдтэй чинь адил байх албагүй.
Ярьж буй хүний юу хэлэх гэж буйг урьдчилан тааварлахыг оролд. Үүний тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэх нь эх хэл дээр амархан ч, Энглиш дээр хэцүү нь мэдээж.
Нэгэнт л өндөр оноо авах гэж энэ тест-г өгч байгаа учраас аль ч хэсгийг орхигдуулж болохгуй. Өөрт амархан гэсэн хэсгүүдэд санамсаргүй, тоомжиргүй алдаанууд гаргахаас сэргийл.
Жижиг алдаанууд нийлээд оноонд чинь сөргөөр нөлөөлөх учраас үг үсгийн алдаа зэргээ сайтар хяна.
Хэрвээ сонч буй сэдэв чинь хэцүү ойлгомжгүй эсвэл ярьж буй хун нь хэт түргэн яриад байвал сандрах хэрэггүй. Тайван анхааралтай сонс.
Сонсонгоо, уншиж бичиж сурах нь хэцүү ч маш хэрэгтэй тактик. Тиймээс сургуулилт хий.
Хариулаагуй асуулт үлдээж болохгуй. Таагаад ч хамаагуй хариул.

Уншилт

Хариулж чадахгүй байгаа асуултийг орхи. Нэг асуултан дээр хэт удаан цаг зарах нь тун осолтой. Сүүлд нь илүү цаг гарвал тиймэрхүү асуултуудыг дахиж харж болно.
Уншиж буй текстэд чинь огт мэдэхгуй сэдэвийн тухай гарвал сандрах хэрэггүй. Асуултын чинь хариу текст-ээс чинь олдохоор зохиогдсон байдаг бөгөөд ямар нэгэн тусгай мэргэжлийн мэдлэг шаардагдахгүйгээр ойлгогдох ёстой. (Тиймээс ойлгохгүй байвал хэлэндээ илүү сайн анхаарах хэрэгтэй байх нь ээ?)
Шалгалтийн өмнө чадлынхаа хирээр их унш (сонин, сэтгүүл etc.). Зөвхөн нэг сэдвээр уншиж өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Өргөн сэдэвээр унших тусмаа сайн.
Тухайн уншиж буй текст-ийн чинь paragraph-ууд яж хоорондоо уялдаж байгааг хар. Учир нь paragraph-тай холбоотой асуултууд их ирдэг.
Ямарваа paragraph-ын эхний өгүүлбэрээс юуний тухай paragraph болохийг нь уридчилан тааварлахийг хичээ. Үргэлжүүлж уншихад амар байх болно.
Уншсан paragraph болгондоо өөрөө гарчих өгөхийг хичээ. Гарчиг өгөх асуултууд түгээмэл байдаг.
Мэдэхгуй үгэн дээрээ цаг алдах хэрэггүй.
Тоомжиргуй байдлаасаа болж алдсан алдаанууд сүүлд оноог чинь доош татна. Хэрвээ хариулт нь текст дотор чинь байвал яг тэр хэвээр нь бич.
Үг үсгийн алдаагаа хяна.
Хэрвээ 1 хариулт шаардсан асуулт байвал 1 л хариулт ог. Олныг өглөө гээд илүү оноо авахгүй.
Олон тоо/ Ганц тоон дээрээ анхаараарай.

Бичилт

Чухал үгнүүдийг тодруул, тэмдэглэ
Paragraph-уудаа маш тод томруунаар ялгаж харуул
Нэг санааг олон талаас нь бичээд нэмэргүй.
Сэдэвтэйгээ уялд, хадуурч болохгүй.
Цагандаа анхаарал хандуул, тэр тусмаа бичилтийн 2р хэсэгт яарах хэрэггүй. Учир нь энэ хэсэг нь илүү урт бас өндөр оноотой.
Paragraph-аа энгийинээр ялган харуул, 1 paragraph-д 1 л санаа гарга.
Өөрийн гараар бичихэд 150 орчим үг ямархуу хэмжээтэй харагдахийг багцаалж сур. Үг тоолох цаг гарахгүй байж мэднэ.
Бичсэнээ дахин уншиж, засах цаг гаргаж сурах хэрэгтэй.
Урьдчилан бэлдсэн загвар хариултуудыг цээжилж цаг алдах хэрэггуй, учир тэдгээр нь ирсэн сэдэвтэй чинь таарахгүй байх магадлал өндөр бөгөөд цаашлаад олон алдаа гаргахад хүргэнэ. Зүгээр өөрийн толгойгоороо сэтгээд бич.
Яриа

Ярианы хэсэг нь зөвхөн дүрмийн дагуу ярихаас гадна, ер нь хүнтэй хир харилцаж чаддагийг чинь шалгана гэдэгийг анхаар.
Урьдчилан бэлдэж цээжилсэн хариулт өгөхөөс зайлсхий. Учир нь шалгалт авч буй хүн нь иймэрхүү у хариултуудыг олж илрүүлж чаддаг байхаар сургагдсан байдаг учир асуултаа дор нь өөрчилөх болно.
Хариултаа аль болох баяжуулахыг хичээ бод.
Шалгалт авч байгаа хүнээсээ илүү их ярихыг хичээ. (Наад захын шаардлага байх шүү!)
Энэ нь таны мэдлэгийг шалгах шалгалт биш гэдгийг байнга санах хэрэгтэй. Асуулт болгонд ямраар ч хариулж болно, тиймээс өөрийн хувийн үзэл бодлоороо хариулахыг хичээ. Хариулт чинь хангалттай “cүртэй” биш гэж санаа зовох хэрэггүй!
Эх сурвалж: www.tetgeleg.wordpress.com

0 сэтгэгдэл:

Post a Comment