Гоё шүлэг байгааз

Шүлэг хүнийг уяраадаг
Шүтлэг хүнийг ухааруулдаг
Нулимс хүнийг ганцаардуулдаг
Сэтгэл хүнийг догдлуулдаг
Уншсан шүлгэндээ хүн уяарч
Ухаажсан сэтгэлээр номхруулж чаддаг
Бодол хүнийг төөрүүлдэг
Болзоо хүнийг гэгэлзүүлдэг
Салалт хүнийг сургадаг
Учрал хүнийг хөглөдөг
Төөрсөн бодлоосоо хором холдоод
Төгөлдөр болзоонд зогсоод үзээрэй
Дасcан хүнээсээ салах хэцүү
Дараа нь эргээд уулздаг нь сайхан.
Цааш үзэх...

Эхийн сэтгэл - Гоё шүлэг шүү

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа би зүүдлээгүй юм байна
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрт үр минь торойно.
Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
Амьтан хүн уншиж байна гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
Араажаваар дуулж байна гэнээ
Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний муу хүү
Амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа чинь л эжийдээ алдар чинь юм шүү дээ.

Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо зөрүүлэн барьж чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг
Алгаа, миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэнгэртээ царцтал би харлаа
Тэнгэрийн тэр ягаан хаяаг
Цав суутал би хүүгээ ширтлээ
Миний хүү ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадгийн ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа, миний муу хүү
Дотогшоо би өмөлзлөө.
Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр минь байна гэж
Зөгнүүлэн ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлэн олдсон ганц үр минь билээ
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юүхэв, ижийдээ л хүрээд ир
Ядарч байгаа юм бол миний хүү
Тэнд байгаад яах гэсийм, ижийдээ л хүрээд ир.
Хөгцтэй хад шиг хөх толгойтой
Хөгшин муу хүү минь ижийгийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь, эжийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү эжийдээ ир ээ
Ухаантай даа, миний ганц хүү
Хурай, хурай, хурай
Унага шиг, эжийдээ давхиад ир
Гурий, гурий, гурий.

Цааш үзэх...

Оюутнууд юу сурах вэ?

Ер нь сургалтын програмд чөлөөт, хөрвөх чадвартай МТ-н мэргэжилтэн хийгээд програм зохиогч бэлтгэхэд чиглэгдэх хэрэгтэй. Програмчлалын үндэс, алгоритмын үндэс, мэдээллийн баазын үндэс гэх мэт суурь ерөнхий ойлголтуудаа сайн өгөөд тэдгээр онол дээр суурилан оюутнууд өөрсдөө цааш нь хөгжүүлэн суралцах боломжийг хангавал тэд нар маань тогтсон хичээлийн дагуу зөвхөн Borland C эсвэл C+ үзээд төгсөөд байхгүй шдээ. Заавал үзэх ёстой гэдгээр C+, C#, .NET үзүүлчих хэрэгтэй ч үүн дээрээсээ оюутнууд бүлэг болон нэгдэж Perl, Python, PHP, ASP зэрэг түгээмэл программчлалын хэл дээр төрөл бүрийн төсөл, програм бичдэг болбол оюутнууд бие даан ямарч хэлээ сурах боломжийг нь хангаад өгнө шүү дээ.
Хязгаарлагдмал юм үзсэн хүүхдүүд чинь бүгдээрээ зэрэг зэрэг Borland C чадна, өөр юм чадахгүй гээд ажил хайгаад байхаар чинь цөөхөн ажлын байраа дүүргээд бусад ажилгүй хоцордог асуудал гаргаж байна. Эсвэл ямар нэгэн програмын шийдэл хийхдээ би зөвхөн энэ чаддагаараа л хийнэ, өөр хэл дээр амархан эсвэл сайн болохоор байтал чадахгүй ээ гээд байдаг асуудал олонтаа таардаг шүү дээ. Нөгөө хэлийг судлаад сураад хийчих, цаашдаа өөрийгөө хөгжүүлчих боломжийг хардаг ч үгүй эсвэл айгаад үздэггүй.
Техник хангамжийн оюутнууд дээр ч дээрх байдал харагдаж байна. Электроник гэж үзэж үзэж 4 жил болоод төгсөхдөө энгийн сүлжээ тавьж чадахгүйгээр барахгүй TCP/IP бүүр Cisco-г дуулаагүй төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг бид буруутгах аргагүй байна. Тэд хүүхдүүдийг жаахан чиглүүлээд заагаад өгөхөд дорхноо (1 сарын дотор шүү) сүлжээний админ хийгээд эхэлж байна шдээ.
Тэгэхээр хэдхэн төрлийн хичээлийн програмаар хүүхдүүдийн хөгжлийг хязгаарлаад төгсгөөд байгаа энэ програмаа нэг эргэн харж, тэд нарт өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдөө бие даан суралцах чадварыг өгөхөд чиглэн ажиллаасай гэж энэхүү листд байгаа нилээд олон доктор, процессоруудаасаа хүсч байна.
Хэдэн их дээд сургуулиудад ганц нэг лекц (Joomla!, мэдээллийн систем болон карьер хөгжүүлэлт гэх мэтээр) уншиж үзэхэд оюутнууд үнэхээр сонирхон гайхан хүлээж авч байсан болно. Ялангуяа их сургуулиа төгсөөд бодит ажил дээр хэрхэн ажилладаг, хэрхэн суралцдаг, цалин гэдгийг яг яаж авдаг гэдгийг хэлээд өгөх хүн байдаггүй юм байна лээ дээ. Нэг харамсалтай хандлага гэвэл ихэнх оюутнуудын сонирхдог зүйл нь “Би төгсөөд ямархуу цалин авах бол” гэж боддог бөгөөд маш цөөхөн оюутан “Би юу сураад, юу чадах вэ” гэдгээ боддог байна. Мөн яаж шинэ юм сурах арга барилыг – Суралцах арга барилыг манай боловсролын систем хараахан өгч чадахгүй байгаа юм уу даа. Ер нь “Чамайг ажил (цалин!) чинь голно уу гэхээс чи цалингаа голдоггүй” гэдэг үг байдаг шүү дээ.
Бичсэн: Т.Алтансүх


Цааш үзэх...

Интернэт муугаар нөлөөлдөг гэнэ дээ

Олон хүн киног дуустал сонирхохоо больсон байна. Сувгаа байнга сольдог болж. Нэг долгионоос нөгөөд шилжүүлжэн дууг гүйцэд сонсохоо ч больж. Видео үзэхдээ сунжирсан үйл явдлыг гүйлгэн өнгөрөөнө. Гараараа захидал үл бичнэ. Цэг, таслалд ч ач холбогдол үл өгнө. Энэ юу вэ?
Орчин цагийн орчиглог “тахал” уу? Тийм гэнэ. Яагаад гэвэл бид “тоон боол” болцгоожээ. Мэдрэл судлаачид интернэттэй 10 жил үерхэж баялаг туршлагатай болсон хүмүүсийг ийнхүү нэрлэдэг юм байна. Чухамхүү 10 жилийн хугацаанд дэлхийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн биеэ авч явах байдал төдийгүй сэтгэхүйд ялангуяа тархинд өөрчлөлт ордог юм байна. Энэхүү дүгнэлтийг мэдрэл судлаач, Калифорнийн их сургуулийн хөгшрөлтийн асуудлыг судлах төвийн захирал Гэри Смолл хийжээ. “Тоон боолууд” хоногийн 12 цагийг компьютерийн дэлгэцнээ өнгөрүүлдэг аж. Тэд нэгэн зэрэг бие биедээ илгээлт явуулж, чаталж, блогт бүрдүүлж, цахим захидалд хариулж, мэдээ мэдээллийг хүргэдгийг хэн хүнгүй мэднэ.

“Тархины технологийн өөрчлөлтийг хэрхэн даван туулах вэ гэсэн номондоо Гэри Смолл бичихдээ, “Интернэт нь анхаарлаа төвлөрүүлэх, бодож бясалгах чадварыг сулруулдаг учир сүлжээгээр цацагдаж буй мэдээлэл буюу жижиг биетийн түргэн урсгалыг тархи хүлцэн хүлээн авах болсон байна. Сэтгэхүй тасалдалд орж, унших үйл явц өнгөц болоод байна. Хэрэглэгчид ердөө шулуун шугамын хүрээнд гарчиг, бичгийн дүрмийг хүлээж авдаг болов. Ингэснээр эцсийн бүлэгт “мэдээллийг ердөө л тайлан уншигчид” болсон гэжээ. Гэхдээ интернэт өөрийн гэсэн давуу талыг олгодог байна.
Интернэтийг бишрэгчид өдөр тутмын амьдралын бэрх нөхцөл байдлаас түргэн гарах гарцыг хялбар олдогбайна. Сүлжээнээс өдөр бүр хэрэгтэй мэдээллээ эрж олохдоо шийдвэр гаргах болон логик сэтгэлгээтэй холбоотой тархины төвийн ажиллагаагаа ямагт дасгалжуулдаг байна. Өдөржин сүлжээнд ордоггүй хэрэглэгчдийг бодвол тэдний тархины эдгээр төвийн чадавхи хоёр дахин ил үү ажилладаг гэнэ. Гэхдээ эрдэмтдийн үзэж буйгаар мэдээллийг боловсруулах, үр ашигтай шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхдээ хүмүүс хүн чанар, харилцааны дадал, мэдрэмжээ алдахад хүрдэг байна. Хүмүүс гэр бүл, үерхэл, хайр дурлал зэрэгт үндэслэдэг сэтгэл хөдлөлөө мохоож, нүд, нүүрний хувьсал, дохио зангаагаар нэгнээ таньж мэдэх чадвараа гээдэг байна. Сүлжээний соёлын бас нэгэн дутагдал гэвэл анхаарал сул хүмүүс олширч байгаа гэнэ.
Гол эмзэглэл гэвэл интернэтийн орон зайд нэгэн зэрэг хэд хэдэн үйлдэл явуулдагтай энэ нь холбоотой аж. Тэгээд ч цуварсан мэдээллийн үр дагавартхүн сэтгэлийнхямралд ордог байна. Түүгээр чбарахгүй тархин дахь нейтроны холбоос, үйл ажиллагааг гэмтэх аюулыг дагуулдаг аж. Үүнээс зайлъя гэвэл дүрс, компьютерийн дэлгэцээр биш бодит, биет хүмүүс, найз нөхөдтэйгээ уулзах, эсвэл гэр бүлийнхээ хүрээнд халуун бүлээн яриа өрнүүлж дэлгэцнээс хааяадаа ангижирч байвал хангалттай гэнэ. Эцсийн бүлэгт эрдэмтдийн үзэж байгаагаар интернэтээр амьсгалагчид, шүлэнгэчид бус өөртэй нь адил түүнийг ашиглагч, эрүүл саруул хэрэглэгчид тодруулбал амьд харилцаа үүсгэгч хүмүүс л амьдралыг авч явна гэдгийг ойлгох хэрэгтэй аж. Тархинд гарч буй өөрчлөлтийг зогсоох бэрх болсон байна. Учир нь сүлжээ хүний амьдралын салшгүй хэсэг болж.
Сүлжээний ачаар бидний өвөө, эмээ нарын мэдэж чадаагүйг илүүтэй мэддэг болсон. Интернэтийн сүлжээ нь бор тархины бүтцийг өөрчлөхөд хүргээд байна. Зарим эрдэмтэд интернэт нь мэдээлэл олж авах, техник, технологийн хангамж дээрдэж сайжрахад хүргэсэн гэдэгт эргэлздэг. Учир нь “тоон боолчлолд өртөгчдийн” тархины үйл ажиллагааны ачаалал ямагт суларч байгаа гэнэ. Жишээ нь программ зохиогчдын оюуны түвшин 10-15 жилийн өмнөхөөс дээрдсэн бус бүр дордсон юм байх. Тэд кубик тоглоом эвлүүлэх адил программ зохиодог гэнэ. Ийм нөхцөлд оюуны ухааны уналтад хүмүүс гарцаагүй орж байна гэж тэд үзэж байна.


Цааш үзэх...

Хорвоод мэндлэх хүслэн

Нарт ёртөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалыг аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж би үзнэ
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлж
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тастчин байсан гэж үү?
Өвдөхийн эрхэнд би хичээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нээ
ЭЭЖЭЭ намайг бүү голооч
Энгэрийг тань үнэртэх жаргал хайрлаач

Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, Би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваата намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог санй хүүхэд байя, Би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя
Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би мар тайван нойрсоно
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө
Зүүд мөрөөдөлдөө умба ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмрөөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөөд өршөөхгүй тастчихад
өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нээ
ЭЭЖЭЭ намайг бүү голооч
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, Би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваата намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог санй хүүхэд байя, Би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя................

Цааш үзэх...

ЯРЬДАГ ТЄЛЄЄЛЄГЧ

Єнєєдєр вэб хийх нь энгийн зүйл болсон бєгєєд байгууллагууд байтугай хувь хүмүүс хүртэл єєрийн вэбийг бүтээх болсон. Тэгвэл вэб дээрээ ярьдаг тєлєєлєгчийн хүнээ байрлуулна гэхээр ямар санагдаж байна. Үнэхээр сонирхолтой биш гэж үү? Тэгэхээр энд заах хичээл нь тийм ч амар биш боловч гарын дор материалуудаар ярьдаг агент бүтээх нь ихээхэн сонирхолтой арга юм. Энэ дасгалыг сайн хийж чадвал маш инээдтэй, хүний сонирхол татахуйц ярьдаг хүн бүтээж дєнгєнє. Бидэнд шаардлагатай зүйл гэвэл Macromedia Flash (одоо бол Adobe Flash) тэгээд програмыг эзэмшсэн ерєнхий мэдлэг байхад л болно.
Бас дуу хоолойны бичлэг хийдэг энгийн ч болтугай програм хэрэгтэй.
Вэб дээрээ ямар тєрлийн хүн тавих гэж чи бодож байна вэ? Хэрвээ олон нийтийн болон арилжааны вэб сайт бол ухаалаг тєрхтэй, албан ёсны хувцастай эрэгтэй/эмэгтэй хүний дүрс харин хувь хүний вэб бол єєрийн чинь онцлогийг илэрхийлсэн гүнж эсвэл нохой ч байж болох юм шүү дээ. Харин бидний хувьд жаахан шог харагдах эрэгтэйг авч үзье. Flash-аа нээгээд 100х100 гэсэн баримт нээнэ. Гэхдээ "Show Frame" сонголтыг чагтална. Одоо бол дүрийнхээ их биеийг зурах шаардлагатай. Манай тохиолдолд цэвэр албан ёсны биш илүү энгийн боловч чєлєєтэй, бас инээдтэй, дотно сэтгэгдлийг тєрүүлхүйц дүр зурлаа. Энэ давхаргаа body гэж нэрлээрэй.
Дараагийн давхарга дээр очоод толгойг зурж эхэлнэ. Мэдээж чих, эрүү гэх зэргийг зурна. Ганц анхаарах зүйл бол толгойноос доош орж болохгүй. Зєвхєн толгой болон үсийг зурах хэрэгтэй. Одоохондоо сүүдэр нэмж болохгүй ба тєгсгєлд нэмэх болно. Энэ давхаргаа "head" гэж нэрлээрэй.
Дараагийн тєвшинд шинэ давхарга үүсгээд нүдийг тусгайлан зурна даа. Хэрвээ дүрээ дур булаам харагдуулахыг хүсвэл том алаг нүд хийвэл зүгээр. Харин манай тохиолдолд заавал тийм байх албагүй болохоор єргєн боловч єндєр биш нүд зурлаа. Харин эмэгтэй хүний хувьд бага зэргийн дугуй нүд, эрэгтэй хүнд дєрвєлжиндүү нүд нь тохиромжтой байдаг. Харин нүдний цєцгийг тусад нь зураарай. Гэхдээ шинэ давхарга дээр зурвал зүгээр байх. Харин одоо бол үсийг зуръя. Хэрвээ үсээ аль хэдийн зурчихсан бол энэ хэсгийг алгасаж болох л юм. Манай тохиолдолд үсийг тусдаа давхарга дээр зурлаа. Харин одоо амыг зурах ээлж. Гэхдээ ам маань хєдлєх учир аман дээр нилээд их анхаарал хандуулах шаардлагатай. Яг одоо бол жирийн буюу яриагүй үеийн амыг зурна. Манай тохиолдолд зүгээр үедээ инээмсэглэж байгаагаар зурлаа. За ингээд, үндсэн дүрээ зурж дууслаа. Дажгүй байгаа биз. (Ажлаа хадгалахаа мартаж болохгүй!) Харин одоо бол яриагаа хийцгээнэ дээ. Юуны ємнє тэр юу хэлэх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй.
1. Түүнийг анх ачаалах үед (3x)
2. Түүн дээр дарахад (3x)
Єєрєєр хэлбэл 3, 3-н бичлэг хийх бєгєєд тухайн үед аль нэг бичлэгийг санамсаргүйгээр сонгож яриулна.
1.1 Welcome to my website! (Миний вэбсайтад тавтай морил!)
1.2 Hey, you can call me Pluk! (Хєєе, чи намайг Pluk гэж дуудаж болно шүү!)
1.3 Hey, haven_t we met before! (Хєєе, бид ємнє нь уулзаж байл уу!)
2.1 Would you please stop touching me? (Надад хүрэхээ больчихгүй юу!)
2.2 I am Pluk_s agent, I_m afraid he couldn_t be here right now. (Би бол Pluk-ийн тєлєєлєгч ба тэр яг одоо энд байхгүй гэж айж байна.)
2.3 No, I_m not a true blonde. (Үгүй ээ, Би жинхэнэ хүн биш.)
Харин одоо эдгээр хэллэгүүдээ амьдаар хэлж бичлэг хийх хэрэгтэй. Тэгээд бичлэг хийсэн дуунуудаа Flash-ийн санд оруулна. Үүнийг тєвєггүй хийнэ гэж найдлаа. Харин одоо бол дуунуудаа кинондоо холбож єгнє. Єєрєєр хэлбэл эхлэнгүүт 3-н хэллэгийн аль нэгийг хэлнэ гэсэн үг. Шинэ давхарга үүсгээд _Script_ гэж нэрлээд эхний Frame дээр дараах ActionScript-ийг бичиж єгнє. "sound1", "sound2", "sound3" гэдэг нь frame-үүдийн нэр юм. Тэгэхээр бүх давхарга дээр 3 key¬frame үүсгэх бєгєєд эдгээр нэрүүдийг єгєх ёстой. Үүнийг хийхдээ frame-ээ сонгоод Proper¬ties хавтан дээрээс Frame Label гэсэн хэсэгт бичнэ. Frame-үүдээ нэмчихсэн бол дахиад frame нэмнэ. (F5) Энэ нь нүдийг анивчихад туслах юм. Харин одоо бол бид амыг хєдєлгєєнд оруулна. Энэ нь дүр маань ямар нэгэн юм ярьж байгааг илтгэх учиртай. Ам нь огт хєдлєхгүй мєртлєє яриад байвал утгагүй шүү дээ. Ам бүхий давхаргаа сонгоод бүх frame-ийг keyframe болгоорой.
Ингээд frame болгон дээр амныхаа байрлалыг сольж зурна. Єєрєєр хэлбэл ярьж байгаа мэт. Үүнийг их амархан эсвэл маш хэцүүгээр хийж болох юм. Амархан арга нь амыг шинээр л зураад гүйцээ. Гэхдээ том ангайсан, хагас жимийсэн гэх мэтээр зурна. Хэцүү нь гэвэл үсэг болгоныг хэлэхэд уруул ямар байрлалтай байна, яг тэрүүгээр зурна гэсэн үг. Хэрвээ ингэж хийж чадвал жинхэнээсээ ярьж байгаа мэт харагдах учиртай. Гэхдээ амыг яриатайгаа хослуулахад маш хэцүү юм. Манай жишээн дээр хүнд аргыг сонголоо. 5 дахь frame дээр манай ам "W" гэж хэлэх бєгєєд зурган дээр W зурсан байна. 6 дахь дээр "E"-г хэлнэ. Энэ мэтээр зурсаар "Welcome" болно. Харин үгийн хооронд хоосон зай гарвал анхны амаа зурах учиртай. Энэ мэтээр бүх үгэн дээрээ зурах юм. Их хүнд мэт санагдавч элдэв юм бодолгүйгээр ажилдаа шууд ороод цаг алдалгүй хийхэд 15 минут л зарцуулсан юм даа. Гэтэл халширч суусаар байтал 15 минут єнгєрчихлєє шүү дээ. Хэрвээ чи илүү хурдтай бас ухаалаг ажиллаж чаддаг бол 5 минутад ч амжуулж болох л юм.
Ажлаа хадгалахыг зєвлєж байна!
За ингээд ам, яриа маань бараг болчихлоо. Харин одоо бол ерєнхий тайз дээрээ очиж мань эр дээр дарахад хийх үйлдлийг бичих хэрэгтэй. Sound-тай _Script_ хэмээх давхарга дээрээ бид дахиад keyframe нэмэх ба дараах кодыг бичнэ.
Тэгэхээр бидэнд _wait_ гэсэн frame хэрэг болох нь. Бүх давхарга дээр keyframe нэмээд _wait_ гэсэн нэр єгнє. Түүндээ дараах кодыг єгнє. Одоо бид _button_ нэмж єєр дуу гаргах боломжийг бүрдүүлнэ. Шинэ давхарга үүсгээд нийт талбайг эзэлсэн box үүсгэнэ. Үүнийгээ F8 дарж button болгоорой. Энэ хайрцагтаа код бичиж єгнє. Хайрцгаа сонгоод код бичихийг хүсэж байгаа frame-ээ сонгоод дараах кодыг бичнэ.
Харин энэ хайрцгаа харагдуулахгүйн тулд alpha-г нь 0 болгоно. Бид дээр эхлэлийн дуунууд дээр 3-н шинэ keyframe нэмснийг санаж байгаа байх. Яг тэрэн шиг "click1", "click2", "click3" гэсэн нэртэй frame-үүд нэмэх хэрэгтэй. Эдгээртээ бас гэсэн код нэмнэ.
За ингээд л гүйцээ. Нилээд хүнд байв уу? Гэхдээ л нилээд үр дүнтэй ажил хийсэн гэж найдаж байна. Тєлєєлєгчєє бүтээгээд вэб дээрээ тавиарай.

Цааш үзэх...

Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Цааш үзэх...