Англи хэл - Can, could болон (be) able to

a Ямар нэгэн зүйл боломжтой, зөвшөөрөгдсөн эсвэл хэн нэгэн ийм тийм чадвартай гэдэг санааг илэрхийлэхдээ can гэдэг үгийг ашиглана. Ингэхдээ can + infinitive төгсөөгүй хэлбэр (can do / can see гэх мэт) гэсэн бүтцээр хэрэглэнэ.

  • We can see the lake from our bedroom window.
    Нуурыг бид унтлагын өрөөний цонхоор харж болно.

  • 'I haven't got a pen.' 'You can use mine.'
    'Надад үзэг байхгүй байна.' 'Чи минийхийг хэрэглэ. (хэрэглэж болно).'

  • Can you speak any foreign languages?
    Чи ямар нэг гадаад хэлээр ярьж чадах уу?

  • I can come and see you tomorrow if you like.
    Хэрэв чамайг дуртай байвал би маргааш ирээд чамтай уулзъя. (би ирж чадна.)

  • The word 'play' can be a noun or a verb.
    'Play' гэдэг бол нэр үг ч, үйл үг ч мөн. (нэр үг ч, үйл үг ч байж чадна.)

1 сэтгэгдэл:

Х.Энхцэцэг said...
This comment has been removed by the author.

Post a Comment